Сургалтын жишээ сайт. Бодит дэлгүүр биш, захиалга, төлбөр хүлээн авахгүй. «Бодит Борлуулалтын Систем» сургалтаар ийм сайт хийнэ →

Ажлаасаа тараад ядарсан ч үнэхээр сайхан амарч чадахгүй байна уу?

Өдрийн алжаалаа тайлах байгалийн шар лааны багц · Улаанбаатар хот дотор 24 цагт хүргэнэ

✓ 100% байгалийн шар лав ✓ 24 цагт хүргэнэ ✓ Хагарвал сольж өгнө

Гурван шар лаа асаж байгаа нь

Танд ийм байдаг уу?

  • Гэртээ ирсэн ч толгойноос ажил гарахаа байж, юм бодсоор суучихдаг уу?
  • Утсаа гартаа барьсаар байгаад нойр хулжиж, тайван унтаж чадахгүй байна уу?
  • Ядарсан ч яаж алжаалаа тайлж, тархиа амраахаа мэдэхгүй үе гардаг уу?

Багцад юу орох вэ

Лааны багц

Үндсэн том лаа
100% байгалийн шар лав. 40 цаг тасралтгүй асаж, гэрт тань дулаан уур амьсгал бүрдүүлнэ.

Лааны багц

Авсаархан туслах лаа (2 ширхэг)
Ширээ эсвэл унтлагын өрөөндөө тавихад тохиромжтой.

Лааны багц

Бэлгийн тансаг хайрцаг
Хайртай дотны хүндээ бэлэглэхэд бэлэн, гараар боосон.

Яагаад Тухлаг лаа гэж?

Дэлгүүрт байгаа ихэнх лаа парафинаар хийгддэг. Парафин бол газрын тосноос гаргаж авдаг материал. Бид харин зөгийн жинхэнэ шар лав л хэрэглэдэг.

🐝Зөгийн жинхэнэ шар лавПарафин, хольцгүй. Асахдаа хар утаа бага гаргаж, хана, таазаа харлуулахгүй.

🍯Хиймэл үнэргүйХимийн үнэртэн нэмдэггүй. Зөгийн балны зөөлөн үнэр л ханхална. Хүчтэй үнэрт дургүй хүнд ч тохирно.

⏳Удаан, жигд аснаШар лав парафинаас удаан шатдаг. Том лаа 40 цаг асна: орой бүр 2 цаг асаавал 20 орой хүрнэ.

✋Улаанбаатарт гараар цутгадагЦөөн тоогоор, нэг бүрчлэн. Гол нь цэвэр хөвөн, дотор нь төмөргүй.

Тухлаг лааЭнгийн парафин лаа
Түүхий эдЗөгийн шар лавГазрын тосны парафин
ҮнэрЗөгийн балны, байгалийнИхэнхдээ хиймэл үнэртэн
УтааБагаХар утаа, тортог
Том лаа асах хугацаа40 цагХурдан хайлж дуусна
Хагарч ирвэлШууд сольж өгнөИхэнхдээ баталгаагүй

Хэрэглэгчид юу гэж байна

Орой бүр ирмэгцээ лаагаа асаагаад утсаа хол тавьж сурсан. Тархи амраад сайхан нойрсдог болсон шүү.

Жишээ сэтгэгдэл (сургалтын демо)

Үнэ

45,000₮ · 3 лааны багц, хүргэлт орсон

Баталгаа: лаа хагарч ирвэл шууд сольж өгнө.

Түгээмэл асуулт

Лаа тус бүр хэдэн цаг асах вэ?

Том лаа 40 цаг хүртэл асна.

Улаанбаатар хот дотор хүргэлт хэр хугацаанд хийгдэх вэ?

Захиалга баталгаажсанаас хойш 24 цагийн дотор хүргэнэ. Орон нутагт 2–3 хоног.

Зураг дээрх шигээ яг ижилхэн ирэх үү?

Тийм ээ, зураг дээрх шигээ бэлгийн хайрцагтайгаа бүрэн бүтэн ирнэ. Илгээхээс өмнө багц бүрийн зургийг авдаг.

Өнөө оройноос эхлэн гэртээ жинхэнэ тайван амгаланг мэдрээрэй

Scroll to Top